Mongol uls 21-r zuund uraldaan
. .
.

УЛАМЖЛАЛТ ЭДИЙН ЗАСГИЙН "ИД ШИД" БА МОНГОЛЫН НИЙГМИЙН ХЄГЖИЛИЙН "ТЇЇХ"

Tsahim o'rtoo su'ljeenii gishuun Gonchigdorjiin Chuluun
Ulaanbaatar, MONGOLIA
2000.XII.10


Нэг. Эхлэл болгон єгїїлэх нь

Хїн тєрєлхтєн газар дэлхийгээ сорж амьдардаг. Тиймээс тєрїїлж єсгєсєн ач буянтнаа бид "дэлхий ээж", "эх дэлхий" хэмээн хїндэтгэн нэрийдэх нь олонтаа. Гэхдээ хєх цэнхэр дэлхийгээ хєхєж амьдрах арга ухаан орон гїрний тоолонгоор олон янз ажээ. Байгаль цаг уурын тааламжтай бїс нутгийн їйлдвэржсэн орныхон анхнаасаа л газартайгаа шууд харьцаж, бїр цаашлаад газрын гїний баялаг руу гараа их эрт (лавхан) дїрж хєгжил хэмээх гайхамшигт амжилтанд хїрцгээсэн байна. Харин монголчууд бид хэзээ цагаасаа шат дамжлага ихтэй, ашигт їйлийн коэффициент багатай тойруу урт замаар, їндсэндээ малаар малын гаралтай бїтээгдэхїїнээр дамжуулан газрынхаа шимийг хїртэж иржээ.

НЇБ -аас хїн ам зїйн аргачлалын дагуу гаргасан судалгаагаар манай улс дэлхийн ядуу орны тоонд зїй ёсоор ордог. Бодит зураг ийм байгаа юм. Харин, монголыг маань одоо їгээгїї ядуу л гэнэ, гэтэл буурал тїїх єєрєє "тэр хэзээ ч баян байгаагїй" -г бас нэмж тодотгож хэлээд байна. Монголын нийгмийн ирээдїйн зураг тавиланг зааж засаж болохгїй гэж її. Бїхнийг бурханд даатгаад суугаад байлгїй асуудлыг дор бїрнээ (биеэ гололгїй) бяцхан эргэцїїлбэл ямар вэ?

Аливаа улс орны эдийн засаг нь нийгмийнхээ хэрэгцээг бїрэн дїїрэн хангаж чадахгїй байгаагаас їїдэн, иргэдэд учирсан наад захын хэрэглээний гїн хомсдолыг "ядуурал" хэмээдэг бєгєєд ядуурал нь дотроо янз янз. Харьцангуй ядуурал хэмээх ойлголт хїртэл бий. Монголчуудын "мєнхийн" ядуурлын уг їндсийг эрэлхийлэх їїднээс асуудалд хэн буруутай вэ гэсэн асуулт аяндаа тавигдах учиртай. Миний хувьд хариулах гэхээр мал аж ахуй дагнасан манай уламжлалт эдийн засаг, эрс тэс уур амьсгалтай бидний газар нутаг, нїїдэлчин ахуй "буруутай" болж таарах гээд байдаг юм. Дээр нь эзэнгїйдїїлэхгїйн тулд  "монголын онцлогтой" хїний хїчин зїйлийг нэмж дурдах хэрэгтэй.

Монголын нийгмийн тїїхэн хєгжлийн їйл явцад болон монголчуудын євєр зуураа болоод єєр бусадтай хоёр мянга гаруй жилийн турш алалцсан самуунт оршихуйн утга учирт анхаарлаа зориуд хандуулвал уламжлалт манай эдийн засгийн "ид шид" -ийг бид тєвєггїй ойлгох болно.



Хоёр.Уламжлалт манай эдийн засаг урагшлах хєгжлийн саад

Монголчууд бид амьтан алж идчихээд, арьсыг нь хуулж нємєрчихєєд олон мянган жил дор бїрнээ хувиа хичээж довоо шарлуулж ирсэн, їїх тїїхээ їндсэндээ мэддэггїй, бараг л єєрсдийгєє чоно нохойноос гарсан мэтээр єгїїлдэг домгийн санаанд хїртэл бараг їнэмшчихээд цохиж явсан бїдїїлэг нїїдэлчин тїмний їр сад билээ.

Эдїгээ хїний нийгэм эрчимт хєгжлийнхєє шинэ эринтэй золгож байна. Ухаант хїн (homo sapiens) -ий анхны гарал їїслийн талаархи полицентризмийн їзлийн їїднээс авч їзвэл, овог їндэстнїїд хєгжил хэмээх нэгэн эрхэм нандин зїйл рїї уралдан єрсєлдєн тэмїїлэхдээ уг нь гарааны шударга тэнцїї боломжоор хангагдсан, бїгдийнх нь гарт (эхлээд) чулуунаас єєр юу ч байгаагїй нь їнэн юм. Хїний нийгмийн эрчимтэй хєгжлийн тїїхэн замналыг эдїгээгийн єндєрлєгєєс халиаж нэгэнтээ харах аваас тэмцлийн тоосон дундаас тодорч гарсан нь ч байна. Торох бараагїй торойгоод хоцорсон нь ч байна. Бидний улс, манай "морьтой монгол" єнєєдєр чухамдаа, энэхїї бартаат их замын альхан талд нь манаргаж явна вэ? Энд хариултын хэрэггїй байх аа.

Хїний хєгжилгїйгээр нийгэм хєгждєггїй, нийгмийн хєгжил нь эргээд хїнийхээ хєгжлийг нєхцєлдїїлдэг зїй тогтолтой аж. Дэлхийн улс їндэстнїїдийн хєгжил дэвшлийн тїїхэн замнал, тїїний эволюцийг хоёр эриний зааг хавьцаагаас дагуулан ажиглаж, адилтгах харалдаа он цагуудад дэлхийн бусад газар оронд юу болж байж вэ гэдгийг тухайлан сонирхож, тїїнтэй євєг дээдсийнхээ баатарлаг голдуу їйлсийг дїйцїїлэн жиших санаа надад нэгэнтээ тєрсєн юм.

Мэдээл - технологийн зуун гэгдсэн шинжлэх ухаан, техникийн дэвшлийн эдїгээ цагт гариг ертєнц маань улам бїр "жижигссээр" байна. Монгол хїн сансарт ниссэн хийгээд компьютерийн ард суугаагаараа хэт бахархаж боломгїй нь. Энэ нь бидний гэхээсээ илїї хєгжсєн орнуудын ач гавъяа зах зээлийн эдийн засгийн тїгээмэл їйлчилгээт хуулийн дагуу "энэ тэндээс цалгиж ирсэн хєгжлийн хэлтэрхий" юм. Ємнє зїгт хятадын соёл иргэншил, умард этгээдэд орос - сибирийн, алс тэртээд аполлоны буюу европын соёл иргэншил ноёрхож байна. Эд бол дэлхий дахинд хїлээн зєвшєєрєгдсєн хєгжлийн голомтууд, хєгжил дэвшилд хїрсэн амжилт ололтын цэгїїд юм.

Энэ мэт хїн тєрєлхтний хєгжлийн тїїхэн тїгээмэл ололтыг дээдлэнэ гэсэн шинэ Їндсэн хуулийнхаа агуулга їзэл санааны дагуу "малыг дагаж мал болдог" сэтгэхїйээс  зоригтой ангижирч, нийгмийн дэвшилд хїрсэн бусдын замыг баримжаалах мятрашгїй оролдлого хийх нь єнєєгийн бидний їеийнхний, ирээдїй хойчийн ємнє хїлээх їїрэг хариуцлагатай холбогдсон їнэнхїї том асуудал болон тавигдаж байна.



Гурав. Юу їнэн - тїїх л їнэн, бусад нь бїгд худал
. . .

Тїїхэн сурвалж бичгїїдэд тэмдэглэгдсэнээс їзэхїл монголчууд бид чинь бусдаас хоцрох, хоцрогдохын одонд тєрсєн улс биш байгаа даа гэсэн увайгїй бодол єєрийн эрхгїй тєрдєг юм. Эртний монгол угсаатнууд бусдаас тїрїїлж Тєв Азид анхны тєр улсыг байгуулсан гэж манай тїїхчид нотлодог. Тэгээд ч ХТЄ  209 онд байгуулагдсан Хїннї улсын їеэс эхлэн тоолж, єєрсдийгєє тєрт ёсны 2200 гаруй жилийн тїїхэн уламжлалтай мундаг ард тїмэн гэж бахархан баясдаг билээ. Юутай ч энэ муу зїйл биш. Їїнийг їгїйсгэхийн тулд їгїйсгэх їзэл зорилго надад їгїй. Гэхдээ хамаагїй сайрхаж бас боломгїй байна.

Тїїх сєхье. ХТЄ II зуунд Хїннї нар . . . байнгын суурин сууцгїй мал аж ахуй эрхэлдэг, євс ус эрэн нутаг сэлгэн нїїдэллэдэг  байсан бол тэр їед ємнєд хєрш "айл" маань хэдэн зууны тэртээгээс торго нэхэх хэмжээнд хїртэл їйлдвэржиж, хэрэмтэй хот балгасыг ч аль хэдийнэ олноор барьж байгуулж амжсан байв. Бїр ХТЄ X зуунд Хятад, Энэтхэгт нэгдсэн тєр улс бий болчихсон байсан. Хїн тєрєлхийтэнд Сократ, Платон, Демокрит, Аристотель гэх мэт гэгээрсэн их мэргэдийг "багц багцаар нь бэлэглэсэн" ХТЄ V - IV зууны їеийн эртний Грекийн соёл, шинжлэх ухааны хєгжлийн талаар энд ярихын ч хэрэг їнэндээ алга.

Сурвалж бичигт Сяньби нарын (II - IV зуун) нэгэн хааны талаар єгїїлэхдээ, тэрээр . . . зориг тєгс баатарлаг тул хол ойрынхондоо єргємжлєгдєєд 99 овгийг захирч нэр сїр нь алдаршсан, тїїний залгамж хойчийн хаадууд нь . . . нийслэл байгуулах тохиромжтой газрыг эрсээр нїїсээр эс олсон тухай єгїїлсэн нь бий. Газар орон нь їржил шимгїйдсэн тал байдаг байх. Гэтэл тэр їед хєрш хятдын аугаа их бїтээгч ард тїмэн аль хэдийнэ хїнд їйлдвэрлэл эрхэлж алт эрдэнэс хїртэл олборлодог болчихсон байв. Тэдэнтэй худалдаа арилжааг єрнїїлж, хятад иргэнээр арга ухаан заалгаж, 233 он гэхэд сяньби нар буман цэрэгтэй, хїннїтэй харьцуулбал илїї боловсронгуй зэр зэвсэгтэй болж, улмаар ємнє зїг хилээр дээрэм хийдэг болсон байна. Дуулав уу, дээрэм! Їлгэрлэвээс, манай євєг монголчууд "амьдрал заадаг багш"-аасаа сурах бус харин тїїн рїї халдаар довтлосон мэт ээ.

Их Нирун улсын (~330 - 555 он) їед ч гаднынхан монголчуудын мэдлэггїй мунхагыг гайхаж байв. Нирунчууд єєрсдєє ч, нийгэм ахуйн хувьд бусдаас илэрхий хоцорч яваагаа мэдэрч, ихэд шаналж тїїнийг арилгах арга замыг тухайн їедээ єнєєгийн бидэнтэй нэгэн адил идэвхтэй эрж хайж байжээ. Нируны хаан 483 онд Ємнєд Ци улсад элч заран илгээж, оточ хоргой нэхэгчид, зїг чиг заагч, усан цаг зэргийг гуйгаад татгалзсан хариу авч "ам руугаа алгадуулж байсан" удаатай.

VI - IX дїгээр зуунд монгол нутагт тїрэг угсааны аймгууд голлон ноёрхож байсан юм. Тїрэг улсын (555 - 745 он) їед ч тэд суурин байдаггїй, нїїдэллэдэг, гэхдээ тус бїр хуваарьт газартай, хїн нас барвал булшин дээр нь амьддаа алсан хїнийх нь тоогоор чулуу босгодог байв. Харав уу, тэр! Алтай язгуурын хэлний умрын нїїдэлчид тэр цагт арай хїн алахыгаа гавъяат їйлд тооцоогїй байлтай. Тийн аваас тїїнтэй хэн ч нєхєрлєхгїй, харин зєвхєн дайсагналцах бєгєєд энэ нь, тэдэнд эзэнгїй зэлїїд газарт тїгжигдмэл маягаар харанхуй бїдїїлэг аж тєрєхийн учир шалтгааныг тухайн їедээ нєхцєлдїїлсэн байж таарна.

Уйгур улсын (745 - 840 он) їед Сэлэнгэ мєрнєєр нутагладаг нїїдэлчид морин дээрээс явуут дундаа харвахдаа гаргууд сайн, хулгай дээрэм хийх маш их дуртай, овог аймгаараа хоорондоо талцаж зодолдсон тэдэнтэй хир баргийн хєрш итгэж тїншлэхийн аргагїй байсан байх юм. Мєн хиргисїїдийг аваад їзье. Тэд євєл модны холтсоор бїрсэн овоохойд суудаг, морин цэрэг нь хєл гартаа модон бамбай зїїдэг, тємрєєр маш хурц зэвсэг хийдэг, алах дээрэмдэхийг урьтал болгосон мєн л бусдад халгаатай арга ухаанаар аж тєрж байжээ. Киданы їеийн монгол угсаатнууд . . . євс хадлан базаах, мал сїргээ адгуулах бїхий л їйлийг хїїхэд, эмс рїї тїлхэж тэднээс олон иргэд дор бїрнээ булаах хулгайлахад шамдаж, харгис хатуу авирлаж, ямар ч цаазнаас айж эмээлгїйгээр їхэж, цєм хулгай худал болсон гэх буюу нэг їгээр хэлбэл тэд маань бас л хїн шиг амьдарч чадсангїй. X зуунаас тїрэг аймгуудын ноёрхлын їе їндсэндээ шувтарч, цагаан хэрэмнээс  хойшхи єргєн уудам нутагт нэгдсэн улс болж чадаагїй монгол хэлтэн олон овог аймгууд зэрэгцэн оршиж, хоорондоо ёстой л хєнжилдєє унтах завгїй хєнєєлдєн тэмцэлдсээр XIII зуунтай буюу дундад зууны дунд їеийн сїїлчтэй золгосон ажээ.

Юу їнэн бэ, тїїх л їнэн, бусад нь бїгд худлаа гэх афоризм ч бий. Ертєнцийн чихнээ дуурсгалтай монгол хэмээх нэгэн омог тїїхэнд тэмдэглэгдэж эхэлсэн цагаасаа л єєрєє ч їргэлж зовсон, єрєєлийг ч їеийн залгаагїй зовоосон нь ил тод харагдаж байна. Улс гїрний тїїх бол нэг талаас нийгмийн баялгийг аривжуулахын тєлєєх мєнхийн тэмцэл гэдэг нь їнэн хэдий ч, тэмцэл болгон дайн байлдаан байх албагїй билээ. Монгол хэмээх бидний їндэстэн бол дэлхий ээжийн тєрїїлж єсгєсєн олон олон їрсийн, "эх дэлхий" хэмээх нэгэн халуун бїлийн доторхи цєєхєн хэдэн "хїнд хїїхэд"-ийн нэг мєнєєсєє мєн.



Дєрєв. Монголын тулгар тєрийг Чингис хаан байгуулаагїй, тэр єєрєє їїссэн

Манай жинхэнэ монгол угсааны євєг дээдэс болох гурван голын монголчуудын овгийн байгуулал цаашид оршин тогтнох боломжгїй болон задарч, IX зууны їед овгуудын нэгдэл буюу аймгууд їїссэн юм

Нийгмийн хэрэгцээ гэдэг зєвхєн хїмїїсийн анхдагч хэрэглээгээр хязгаарлагддаггїй нь мэдээж юм. Энэ їед нэгдсэн нэг улс гэрийн зохион байгуулалтанд ороогїй, хїчээ нэгтгэж амжаагїй талын бїдїїлэг нїїдэлчдэд суурин соёл иргэншлийнхэн  тийм ч амархан ноолуулаад байхааргїй тэнхлїїн байсан учраас монголчууд амьжиргааны хангамжийн анхдагч бєгєєд дутагдсан хэрэгцээгээ, омог отог хоорондын тэмцлийн явцад бие биенээ дээрэмдэх, нэгнийхээ ємчийг нь булаах замаар хангах зэрлэг аргад шилжин эндээс эхлэн овгийн байгуулал задарч тїїнийг орлон тєр улсын шинж бїхий овгуудын нэгдэл улмаар аймгуудын холбоо їїссэн байдаг.

Одоо "Нууц товчооны" ихэнх бїлгийн гол гол їйл явдлууд шил шилээ даран єрнєж салангид олон овог аймгууд хоорондоо тэмцэлдэн, хэмлэлдэн, бїгд нэгэн жолоонд арга буюу єєрсдєє гїйн бас гуйн орж монголын нэгдсэн тулгар тєр тэмїжинтэй тэмїжингїй їїснэ. Шинээр їїсэж буй тулгар тєр нь нэг хїний, хэсэг цєєн бїлэг хїмїїсийн "бїтээл" бус, харин тухайн їеийн нийгмийн захиалгын їр дїн байсан учраас тїїний боловсрон бїрэлдэх шатны їйл ажиллагааг олон тїмэн бодитойгоор дэмжсэн бєгєєд їїгээрээ, тэд їйл явдлын ид єрнєлтийн халуун мєчид хэмжээгїй эрхийн хугацаагїй мандатыг ямарч хяналтгїйгээр хэн нэгэнд аль хэдийнэ буцааж авах эрхгїйгээр олгочихсон байв. Сохор тохиолдлын зарчмаар, эрлийн хэт хязгаарлагдмал хїрээнд явагдсан "сонголт" -ын оновчтой байх магадлал єчїїхэн бага байх нь гарцаагїй. Ингэж "базаахгїй хїн" -ийг єнєєгийн хэллэгээр засгийн эрхэнд "гаргасныхаа" горыг монгол тїмэн голдоо ортол амсч, бїх нийтээр цэргийн дарангуйлалд єртєн, бидний дээдсийн хийдэг ганц ажил чаддаг ганц юм нь эцэс тєгсгєлгїй дайн байлдаан болж хувирсан байна. Дашрамд тэмдэглэхэд бие хїний тїїхэнд гїйцэтгэсэн їїргийг їнэмлэхїй хэмжээнд аваачин хэт дєвийлгєн їнэлэх нь хэзээ ба хэнийг гэдгээсээ огт хамааралгїй хувь хїнийг тахин шїтэх зохисгїй їзэгдлийн єєдгїй илрэл юм.

Хамгийн харамсалтай нь, хугацаа аль хэдїйн болчихоод байхад нїїдэлчдийн иргэнших дургїй сэтгэлгээний харгайгаар монголын нэгдсэн тєр улс тєрж бий болж єгєхгїй дуншиж, хїннї їеийн эцэг євгєдєєс хойш чилийсэн 13 зууныг элээн байж оройтож мэндэлсэн нь бусдаас хєгжлийн хувьд мєн тэр хэмжээгээр хол хоцрох анхны "баталгаатай нєхцєл болж" єгєв. Їїний буруутан бол язгуурын монголчуудын удам дамжсан малчин ахуй, зохион байгуулах санаачлагагїй нїїдэлчин сэтгэхїй даруй мєн.


Тав. Тєр ба тїїний мєн чанарын тухай зарим зїйлийг єгїїлэх ану

Овог аймгаараа хоорондоо он удаан жилийнтурш олзлолдон булаалдах явцдаа талын нїїдэлчид сїїлдээ зїгээр нэг ємч дээрэмдэхээс хол давсан хэтэрхий балмад зорилго агуулах болов. Жишээ нь : Мэргэдийн их Чилэдї гэгч нэг сїрлэг сайхан эр Олхоноуд аймгаас бэр буулгаад буцаж явах замд нь, Есїхэй нарын хэсэг зэрлэг танхай этгээд тааралдаад, эрийг нь алах гэж бїлэглэн довтолж долоон гївээ давуулан хєєж дутаалгаад, їзэсгэлэн гоо эмийг нь булаан авсан тухай "Нууц товчоо" -нд гардаг. Тэмцлийн тоосон дунд дайсагнагч талуудын аль нэг нь, мэдээж хэрэг, ялж ялагдсан талынхаа олзны хїмїїсийг їе дамнуулан зарцалж, євєрмєц энэ ємчєє "унаган боол" гэж хїртэл нэрлэдэг болчихсон байв. Их сайхан их Чилэдїг боол болгох гэсэн хар санаатнууд хамгийг ноёлох болсон "хэрцгий зуун" ийн ирлээ.

Хїнд тээргїй нийгэмд хоргїй чин шударгаар амьдарч яваад Есїхэй мэт дээрэмчдийн гэмт халдлагад єртєж хохирсон олон иргэд, балмад авиртны байнгын бусармаг їйлдлийн ємнє хїчин мєхєсдєєд ирэхлээрээ "наанадаж, шударгаар шїїн буруутныг цээрлїїлдэг їїрэг бїхий субъект"-ийг хїсэмжилж эхэлдэг бєгєєд хїсэн хїлээсэн "тэр юм нь" монголын анхны тулгар тєр байжээ. Хэмжээгїй их эрх мэдлийн тухай асуудал босоод ирэхийн багцаанд тїїнийг шїїрч авч эзэмших хїсэлтэн аль ч цагт мунддаггїй. Ингээд хаан ширээний тєлєє "жалга довны атаман" -уудын тэмцэл єрнєн, Тэмїжин ялж нэг хїний засаглал тогтов. Юутай ч, монгол оронд монгол хїн зоргоор аж тєрєх ямарч боломжгїй аймшигт цєвїїн цаг тасралтгїй їргэлжилсээр дундад зуунтай лавхан золгож байж монголын нэгдсэн тєр улс ийн їїслээ.

Єнє удаан жилийн баялаг тїїхтэй ард тїмэн гэгддэг хэрнээ монголчууд маань дєнгєж сая 1206 онд л нэг юм хїн зоноороо хамтран нэгэн дэг дїрмээр аж тєрєх зохион байгуулалтын хэлбэрт ормор аядаж байгаа нь энэ. Энэ бол хоцрох хожимдохын одонд тєрсєн эсгий туургатнуудын хувьд їнэхээр агуу их ололт байлаа. Монголын нийгэмд дэг журам тогтоож, тїїний цаашдын хєгжил дэвшлийг удаан хугацаанд тогтвортой ханган зохицуулах їндсэн їїрэг бїхий тулгар тєрийн жолоог хэн барих тухай асуудал їнэн хэрэгтээ харанхуй мунхагийн "сонгодог арга" -аар шийдэгдсэн ойлгогдож байна. Тэнэг хар хїчийг тэнгэрийн ташуур хэмээн зєвтгєж байхад, ухаант мэргэн оюун улан доор гишгїїлдэг гэдэг. Байдал ийм байхад амьдрах зєв арга амар олдохгїй. Энэ бїхэн ёсоор болжїхїй. Чингисийн хийгээд чингисийн дараахь угсаа залгамжилсан хаадын їед монгол тїмэн жаргаагїйгээр барахгїй, цус нєжтэйгээ ёстой нэг хутгалдахчаан болсныг тїїх гэрчилнэ.

Тєрийг хэн нэгэн этгээд гарч ирээд хїссэн цагтаа дор нь байгуулчихаж болдоггїйд хэргийн хамаг учир байгаа бєгєєд тэрээр тодорхой нєхцєл цаг орон зайд болзол нь бїрдэхээрээ їїсэж бий болдог, улмаар унаж босож, хувирч єєрчлєгдєж байдаг нийгмийн бодит їзэгдэл билээ. Тєр гэдэг эд нэг талаасаа хїний хїнлэг бус араншингийн "їр бїтээл" тул шїтэн бишрэх дэндїї сайхан зїйл хараахан биш ажгуу. Хїн бїгд тєгєлдєр боловсролтой, хамтач нийтэч хїмїїжилтэй, хїнлэг нинжин сэтгэлтэй байх аваас уг нь тєрийн хэрэгцээ їгїй байхсан. Хїн нь хїнээсээ айдаг сэтгэхїй тєрийг бий болгосон, хїн нь тєрєєс айх сэтгэхїй їндсэн хуульт дэг ёсыг бий болгосон байна. Тєргїй нийгмийн тухай їзэл санаа нь хэдийгээр практик талаасаа їл гїйцэлдэх шинжтэй нь їнэн ч, цэвэр "академик" утгаараа оршин байх бїрэн їндэстэй юм шиг ээ.


Зургаа. Санамсаргїй том ололтын дараах уучилж боломгїй их алдаа

Хэмжээгїй эрхт эзэн хаант тєр їїсэн бий болж монгол нь монголоо "барьж иддэг" замбараагїй байдал бяцхан зохион байгуулалтанд орж, байдал ялимгїй єєр болов. Харамсалтай нь тэд одоо удаан тэсэхгїй, улсын их цэргийг дайчлан харийнхныг ангуучлах их аян дайнд зэр зэвсэг агсан яаравчлан мордоцгоох болно. Зорилго  юусан билээ?

Мах малнаас єєр юуг ч "їйлдвэрлэж" сураагїй сурахыг ч хїсдэггїй хїмїїст наад захын хэрэгцээт дутагдах гачигдах зїйлс єдий тєдийгєєрєє байсан байж таарна. Одоо тїїнийг олох, заавал олох хэрэгтэй. Амаргїй даалгавар. Хар хїчийг буюу бяр чадлыг шїтэгч ноёдыг тухайн цагийн тєрийн бодлоготноор тєсєєлцгєєе. Асуудлыг шийдэх дотоод боломжоо тунгаан цэгнэж, бид юу чаддаг билээ гээд бодоод їзэхээр зэрэг тэдэнд, дайтан тулж олзлон булаахаас илїї "боломжийн" арга зам, нэгдїгээрт олдоогїй, хоёрдугаарт мань улс нэг їеэ бодвол цэрэг дайны ихээхэн чадамжтай бяр амтагдсан нэгдсэн том морин армитай болчихсон байсан нь хамгийг захирагч хаан тэргїїтний мэлмий оюуныг "харалган" болоход сєргєєр нєлєєлсєн болов уу.

Монголын их эзэнт гїрний хэмжээгїй эрхт хаанд єргємжлєгдсєн Тэмїжин анд, тухайн їед нийгмийн захиалгаар аяндаа шахуу  їїссэн монголын нэгдсэн тєр улсыг єєрийн мундагтаа байгуулчихсан,хэзээ ч хэний ч хаана ч хийж чаддаагїйг бїтээчихсэн, єєрийгєє дээд тэнгэрээс "тусгай зориулалтаар заяагдсан" мэт сэтгээд, гэнэтийн амжилтаас толгой нь ихэд эргэн бусдын тогтоосон бэлэн жишгийг баримжаалан єрх гэрээ тєвхнїїлж, хїр улсаа засаж тохинуулахыг зорихын оронд, илд далайн цэрэглэн хєдєлж улмаар удмаас удам дамжуулан зогсоо зайгїй уулгалан довтолсоор дэлхийн талыг тїймэрдлээ, хїн тєрєлхтєнд монголын гамшиг нїїрлэлээ.

Чингис хаан эзэнт их гїрнийг захирч монголын тєрийг барьж эхэлснээс эхлээд, хуучинтай харьцуулбал дажин самууны газар зїйн байршил чиглэл л єєрчлєгдсєн болохоос бус тулалдан нїдэлдэх фронт улам єргєжсєн тул, эрдэнэт хїмїїний амь биеэр хэмжигдсэн гарз хохирлын цар хїрээ эрс нэмэгдэж, монгол хїн зон аанай л мєн зовлонг туучсан, єнчрєл хагацалд нэрвэгдсэн, нулимсан далайд умбасан хэвээр байсан амой.

Хїний юмыг, хїний хїнийг (бїр эхнэрийг нь) хїч тїрэн булааж авдаг дээрэлхїї удамтай, хїїхэд ахуйдаа хїртэл хїн алж амжсан  бусармаг этгээд бусдыг манлайлаад нэг их сайн юманд хїргэхгїй нь анхнаасаа тодорхой байсан ч олон тїмэн хїчинд автах нь тїїхэнд элбэг байдаг їзэгдэл ээ. Жишээ нь: єчїїхэн ч гэм зэмгїй олон арван сая хїнийг "ардын дайснаар тодруулж" алж хядчихаад байхад, их оросын баатарлаг ард тїмэн Иосиф Сталин хэмээгч балмад сонин этгээдийг "бїх ард тїмний эцэг" хэмээн єргємжилж хоолой нийлїїлэн "орилолдож" байсан нь ойрхоны явдал билээ.

Юлд єргєсєн этгээд илдийн ирэнд їхдэг їгтэй тул дахиад харьцангуй богинохон хугацаа єнгєрєхєд монголын их эзэнт гїрэн бїр мєсєн мєхєж аль хэдийнэ амжсан байв. Нэгдсэн их гїрэн задарч эхэлсэн мєчєєс XX зууныг хїртэлх монголын тїїх їндсэндээ дан ганц ялагдлын тухай дагнан єгїїлж байна. Долоохон зууны тэртээ "мандаж" асан гэх их гїрний баатарлаг явдалтнууд он цагийн шалгуур давж хойч їедээ дурсагдах, овойж їзэгдэх ганц барилга барьж їлдээгээгїй нь гашуун боловч бодит їнэн юм.

Хорин хэдэн зууны турш монголчууд бид хэзээ ч бїтээгч ард тїмэн байж їзсэнгїй ээ. Энэ нь дундад зууны тїїхэн их їйл явдлуудын "фона"-н дээр биднийг "сїйтгэгч ард тїмэн" гэж тодорхойлоход арга буюу хїргэж байна. Ер нь ингэхэд, материал баялгийг їйлдвэрлэж байж їйлдвэржиж байж, улс нийгэм сая хєгжин дэвждэг болохоос биш бусад орон лугаа халдаж, булаан эзлэх дайн дажин дэгдээсэнээрээ, эз дийлж эзлэн тїрэмгийлсэнээрээ эзэнт гїрэн мандчихдаг гэж хэн хэлсэн юм бэ? Їїнийг єєрийгєє хоосон магтах євчтэй биднээс єєр хэн ч хэлээгїй байна.

Харин Хубилай сэцэн хаан нэрийн тодотголдоо нийцсэн бусдаас арай илїї ухаалаг, харьцангуй боловсролтой хїмїїн байсныг тэр їеийн їйл явдлын нэгэн ёсны хєндлєнгийн гэрч, овсгоот худалдаачин Марко Поло (1257-1324) "Орчлонгийн элдэв сонин явдал" номондоо олон бодит жишээгээр тэмдэглэн їлдээсэн байх юм. Хубилай хаан эзэн суух їедээ, монголын эзэнт гїрний нийслэлийг Даду (Бээжин)  хотноо шилжїїлсэн нь зїгээр нэг тохиолдлын санамсаргїй шийдэл байгаагїй ажээ. Байран суурин хэв маягийн амьдралын илт давуу талыг алаг нїдээрээ харж, арван хуруугаараа имэрч мэдсэн тэрбээр тїїхэн энэ шийдвэрээрээ, хойчийн їедээ "нїїдэлчин ахуйгаасаа ангижрахын чухлыг" онцлон сануулахыг зорьсон мэт бєлгєє.

Хубилайг нас барснаас хойш тун удаагїй, барагцаалбал, нэгэн жаран єнгєрєхєд монголчуудын байр суурь сулран суларсаар, улмаар 1368 онд Тогоон тємєр хааны їед манайхан хятадын нутгаас шившигтэйгээр хєєгдсєн байдаг. Удаан тэсэхгїй, болох ёстой энэ їйл явдал номоороо болоод єнгєрсєн нь "хїний юмаар хїїдэгнэж болдоггїйг" харуулсан гашуун сургамжийг ч мєн їлдээжээ. Нэгэн зїйлийг нэмж тэмдэглэхэд гадаадынхан, Хубилай хааны дэргэд монгол тєрийн албанд 20 шахам жил їнэнчээр зїтгэсэн, бядан явагч дээрх Марко Поло хэмээгч итали эрийг монголд бус хятадад байсан  хэмээн їзсээр бичсээр ирсэн нь сонин байдаг.

Тїїх бїхнийг зєвтгєдєг гэх їгтэй тул суурин иргэний ємчийг булаан авах замаар шударга бус аж тєрєх аргыг сонгож авах зайлшгїй шаардлага євєг дээдэст маань байсан уу їгїй юу гэж одоо бид хоорондоо маргалдан зодолдох нь утга учиргїй юм. Гэхдээ тэр їед, харийнхантай харилцан ашигтай худалдаа арилжаа хийе ч гэсэн манай талаас єгєх юм їндсэндээ огт байгаагїйн дээр, тїїхэн урт хугацааны туршид тэдэнтэй уулзах болгондоо нїдэлдсээр байгаад "талын зэрлэгїїд" гэдэг нэр хїртэл авчихсан, айлгачихсан, мєнхийн дайсанаар нь тооцогдчихоод байсан болохоор тїншлэх анд нєхєр амар олдохгїй байсан болов уу. XXI зууны босгон дээр буюу єнєєдєр ч гэсэн орчин цагийн шинэ монголчууд бидэнд, зэс ба ноолуураа эс тооцвол хїнд єгчихєєр тоймтойхон юм юусан билээ гээд бодоод нэг їз. Бид ийм л байсан, ийм л байгаа юм.

Тухайн їедээ хєгжлєє бїрэн тэтгэх эдийн засагтай болчихоод байсан зэргэлдээх соёлт улс орнуудтай аль болохоор боловсон харилцахыг эрмэлзэн, нийгэмд нэгэнт бий болчихоод байсан нийгмийн хэрэглээний дутагдал, ужгирсан гїн хомсдолоос єєрсдийн хїчийг дайчлах, нєхрийн тусыг олох замаар гарахыг зорин, улс гэрээ тєвхнїїлж хїмїїний ёсоор аж тєрєхийн оронд Монголын эзэнт гїрэн эхний єдрєєсєє эхлэн, єєрийн хїнийгїй бїгд їрэгддэг хєнєєлт дайнч бодлого баримталсан нь їеийн їед ургийн урагт уучилж їл болох дэндїї том алдаа байв.

Дундад зууны тєгсгєл рїї улс орны тусгаар тогтнол жинхэнэ утгаараа  алдагдан, монгол тїмэн манжийн талхинд орсон нь, дээрх алдааны тєлєє хїлээсэн хожмын хатуу шийтгэл болов. Тєргїй шахуу байхдаа монголчууд мянга мянган жил ямар ч байсан оршиж "болоод ирсэн" хирнээ, нэгдсэн хїчтэй тєртэй болсон хойноо харьцангуй бага хугацаанд сєнєж амжсаны учрыг Чингисээс, чингисийн ургийнхнаас "асуухыг" єнєєг хїртэл хэн ч хїсэхгїй зїрхлэхгїй байгаа нь их сонин санагддаг. Байлдаж тоглох дурт хїїхдийн сэтгэлэг нэг ийм байдаг байх. Их хаад их зєв удирдаж байсан нь їнэн юм бол, одоо хэдїїлээ "ухаант эзэн богд" -ынхоо заасан замаар урагш цэрэглэн хєдєлж, их цагаан хэрмийг сэт цохъё. Барахгїй, бардаг ч байлаа гэсэн болохгїй. Монголын тїїх гунигтай ч ..., сургамжтай ч . . .

XIX зууны шувтаргаар монголын нийгмийн байдлын дїр тєрхийг їнэн мєнєєр нь єгїїлэх, "адсаганаас єєр дэвсгэргїй" арчаагїй, аюумшигт их ядууралын тухай бидний зарим нь 60-аад оны їеийн ахмадуудынхаа амнаас лавтайяа сонссон байх учиртай. XX зуунаас ємнєх їед хамаатуулж, тусгаар тогтнолоо хадгалж їлдээж чадсан гэх мэтчилэнгийн дээд євгєдийг ємгєєлєх элдэв аргументыг бодож олох гэсний хэрэггїй мэт санагдана. "Монгол бол гагцхїї экологийн хилийнхээ  ачаар бусдад эзлэгдэлгїй тусгаар оршин їлдэж чадсан" гэж їздэг бичдэг эрдэмтэд ч зєндєє тааралддаг юм.


Долоо. Дундад зууны їеийн дэлхий ертєнцийн хєгжлийн тухай товчхон єгїїлэхэд

Тїїхэнд XVII зууны дунд їеийг хїртэлх 1200 жилийг дундад зуун хэмээдэг. Чухамхїї энэ зурвас їед, дэлхийн улс їндэстнїїд аж ахуйгаа эрхлэн хєтлєх хуучин хэв маягаа сайжруулан єєрчлєх байнгын эрэлхийллийг урьд урьдаас улам эрчимтэй єрнїїлж, нийгэм-соёлын хїрээндээ урагшлах том алхамуудыг зориглон хийсэн байдаг. Дундад зууныхны буюу энэ їеийн хїмїїсийн, эрх чєлєє энх эсэн сайн сайхан амьдралын тєлєє хїчлэн гаргасан хїсэл тэмїїлэл, эр зориг хамгийн гол нь, тэдний бїтээлч баатарлаг хєдєлмєрийн ємнє Эрхэм Та эргэлзэж тїдэлгїй бїрх малгайгаа авч бїрэн дїїрэн мэхийн ёсолж болно

Хїн тєрєлхтєн сармагчинаас їїссэн нь їнэн юм бол эхлээд тэд модноос буусан даруйдаа бїгд нїїдэлчин байсан нь гарцаагїй. Гэтэл їндсэндээ манай монголоос бусад нь аль "девоны галавт"амьдралын явуургїй нїїдэлчин хэвшлээс татгалзаж, хаа нэгтээ жинхэнэ утгаараа байршин суурьшиж амжсан бєгєєд тэд тэр чинээгээрээ ихийг хожжээ. Энд "хожжээ" гэдэг нь хорвоогийн юмс їзэгдлийн мєн чанарыг бусдаас урьтаж илїї ихээр таньж мэджээ їїнийхээ хэрээр амжилтыг тэд олжээ гэсэн їг юм.Їїнийг дундад зууны тїїх дуртайяа нотолдог бїлгээ. Дундад зууны гайхамшигуудаас дурдаж цєєхнийг энд жишээлье

Хятадад VIII зууны їед "Нийслэлийн мэдээ" нэртэй сонин барлагдан гарч, тэр ч байтугай бїр VII зуунд эзэн хааны номын сан нь 90 мянган нэгжтэй байсан байх юм. Дундад зуунд хятдууд єнєєгийн хэллэгээр эдийн засгийн дэд бїтцийг эрчимтэй хєгжїїлж, Хєх ба Шар мєрнийг холбосон усан тээврийн аварга байгууламж болох 1700 км-ийн алсад їргэлжлэх Их сувгийг барьж байгуулж, ашиглаж эхэлсэн байдаг. Їлгэрийн баян Энэтхэг орны тухай энд эс єгїїлбэл алдас болно. Энэтхэгийн гэрэлт сувд хэмээгдэн эдїгээ хїмїїн тєрєлхтний зїрх сэтгэлийн бахархал болон тэнгэрийг баганадан сїндэрлэх сїрлэг чамин хийцтэй Таж-Махалын цасан цагаан гантиг чулуун бунхан чухамхїї дундад зууны бїтээл  билээ.

Монголын нийгмийг овгийн байгуулалтайгаа зууралдсан шахуу байхад, далай их эзэн богд хааныг маань їхэр тэргэн гэртэй  байхад, Европын цєєнгїй хотуудад єнєєгийн хїний нїдийг хужирлах архитектурын євєрмєц уран шийдэлтэй он цагийн давалгааг огт ажрахгїйгээр їл барам дахиад мянга тїмэн жилийг хээв нэг элээх чанар чансаатай150-170 метрийн єндєр готын стилийн сїрлэг сайхан барилгууд олноор баригдчихсан байв. Энэ мэтчилэнгийн элдэв зїйлийг эцэс тєгсгєлгїй їргэлжлїїлэн ярихаа їїгээр цэглэе.

Дэлхийн улс їндэстнїїдийн хєгжил дэвшлийн ерєнхий дэвсгэр дээр буулган авч їзвэл монголын нийгмийн эдїгээгийн бїх талын "туйлын" хоцрогдол зєвхєн энэ цаг їеийнх биш ажээ.


Найм. Монголын нийгмийн хєгжлийг нєхцєлдїїлэх їндсэн арга зам

Їйлдвэрлэл, технологоос ангид нїїдлийн мал аж ахуй дагнасан эдийн засгийн тїїртмэл зїдэг орчинд, хїний хєгжил хангагддаггїй, хїнийхээ хєгжлийг хангах тухай боддоггїй тэмїїлдэггїй улс орон бусдаас заавал хоцрох тавилантайг тїїх бидэнд тїмэнтээ сануулсаар ирсэн ажгуу. "Олноо єргєгдсєн"-ий анхдугаар оноор эхэлсэн шинэ монголын шинэ тїїхийг бїтээгч XX зууныхан бид, хїнээ биш малаа бодож амьдарсаар бусдын тоосонд дарагдан, хїний нийгмийн хєгжлєєс сайн дураараа хоцорсон язгуурын монголчуудын олон зууны тэртээгээс эхтэй ужид мунхаглалын сєрєг їр дїнг, тэдний "хуримтлуулж їлдээсэн" алдааг засаж залруулах гэж зїїдлэн санааширч, зїтгэж зїдэрч бас нэгэн зууныг бараг элээгээд авлаа.

Нэг талаас монголчууд бид Орос, Хятад хэмээх хоёр "мастадонт"-ын сїрд дарагдан, хаяа хєршїїддээ сайн сайхныг хїсч амьдрах хїмїїний ёсонд арга буюу захирагдан, номхон даруухан аж тєрж одоо л нэг ухаажиж эхэлж байх шиг байна. Цагийн урсгалыг даган, даруухан боловч басхїї зарим амжилтыг олжээ. Манайх єнєєдєр ашигт малтмалын тєгс бус їйлдвэрлэлийг, уламжлалт нїїдлийн мал аж ахуйтай хослуулсан, ямарч байсан дагнасан бус бїтэц бїхий эдийн засагтай орон болжээ. Хїн амын 40 гаруй хувь нь том хотуудад суурьшмал байдлаар аж тєрж байна. Одоо эдийн засгийн уламжлалт салбар буюу нїїдлийн мал аж ахуйнхаа нийт эдийн засагт эзлэх хувийн жинг бодлоготойгоор эрс багасгах, иргэдээ газартай шууд харьцаж сургах чиглэл рїї хїчтэй тїлхэх хэрэгтэй болж байна. Малаа їр ашигтай борлуулж, хоёр дахь, гуравдах "эрдэнэт"-ийг хїчлэн байгуулж болох ёстой. XXI зууны ааш араншин чухамхїї їїнийг биднээс, монголын тєрєєс шаардаж байна.

Нєгєє талаас гурав дахь мянганы босгон дээр, єнєєдєр, монголын нийгмийн амьдрал ялангуяа хєдєєдєє нэн таагїй байна. Эдийн засагт далд мєлжлєгийн механизм хїчтэй їйлчилж, ажилгїйдэл ядуурал хаа сайгїй хавтгайрах хандлагатай болж ирлээ. Ядуурлаас ядуурал тєрдєг. Хєдєєд буй болсон ядуучуудын тїрїї їеийнхэн хоорондоо ураг барилдаж, эхэлснээр эл їзэгдлийн хїрээ єргєжин тэлж, энэ таагїй їйл явцын єрнєлтийн хурд улам бїр эрчимжих хандлагатай болж ирж байна. Ядуурал хэмээх мангаанаас їхтлээ айсан иргэд маань малаа бараадаад цаашлаад байх аваас улам л зэрлэгшинэ. Мал єєрєє бас баталгаагїй ємч юм. Хуучцуулын ярьдаг цагаан морин жилийн зуд, 1944 оны бичин жилийнх шиг гамшиг нїїрлэх аваас улс орны эдийн засгийн чадамж дорой байгаа єнєє їед бид єчїїхэн ч хариу хийж чадахгїй.

Байгалийн ч байдаг юм уу учир шалтгаанаар байдал гэнэт хїндэрвэл аюул нїїрлэх нь тэр. Хїн гэдэг биологийн амьтныхаа хувьд угаасаа нуугдмал шинжийн араатан авиртай тул тэрээр оюун санааны хувьд гэгээрч боловсрохгїй бол ядуу хоосон яваагийнхаа учир шалтгааныг єєрєєсєє бус, єрєєл бусдаас хайж, хажуу хавиргаруугаа, зэргэлдээх айл хєрш рїїгээ хорсол заналын  нїдээр хялайж эхэлдэг бєгєєд тїїний булаах дээрэмдэх эртний сэтгэлгээ урьдын адил хэвээр байгааг, манай єнєєгийн нийгэм дэх эрїїгийн нєхцєл байдал нотлон харуулсаар байна. Шил шилээ даран ээлж дараалан солигдогч, їл мэдэгч - їл чадагч засаг тєрийн "гарын чилээг гаргагсад"-аар буюу арга нь барагдсан ажилгїй ядуусын нэг хэсэг нь болох малын хулгайчдаар монголын шорон аль хэдийнэ дїїрчээ. Хулгайчийг гэсгээн цээрлїїлж мянгантаа ташуурдах нь тїмэнтээ зєв боловч, энэ нь тєрийн хийдэг їндсэн ажил бас биш юм. Байдал барзгар ирээдїй бїрхэг байна.

Ийм байхад цаг хїндэрсэн зарим жил цасанд шаагаад тїм бумаараа їхчихдэг зээр гєрєєсийг зохистой хэмжээнд  алж идсэн хєдєєний ядуу иргэндээ, "овоо доо, энэ маань амиа хоохойлж байна" гэж монголын тєр талархах хэрэгтэй. Энэ бол арга хэмжээ авч ажлаа амжуулах, асуудлын оновчтой шийдлийг олох хїртэл хоёр талд "цаг хожих тактик" -ийн бяцхан бїрдэл хэсэг юм. Монголын нийгэмд эдїгээ, хїн нь хїндээ, бїр цаашилбал сонгож байгуулсан тєр засагтаа болох бїтэхгїйгээ учирлаж хэлээд ч "тусыг эс олно" гэх гашуун їнэнийг, хожуухан ч болов мэдэрсэн хєдєєний хєєрхий нэгэн єрх бїлийн "тэргїїн сайд" аргаа бараад аврал эрж, эх болсон газар уснаасаа энэрэлт их дэлхий ээжээсээ хишиг горьдон, хїндэтгэн їзэх учир шалтгаанаар "нїгэлт хар гєрєєчин" болж явааг бурхан хїртэл харж байдаг байх аа.

Хїнээ ч хайрлан, байгалиа ч хамгаалан асуудлыг эффект сайтай шийдэх нэгэн боломжийг тєр - засаг судалж, цаг алдалгїй хэрэгжїїлмээр байна. Энэ бол манай Їндэсний хєгжлийн їзэл баримтлалын болон Хїн амын талаархи тєрийн бодлогын цєм болох ёстой "завсраас зугатах їзэгдэл"-ийн заналыг эгнэгт арилгах сэдэлд тулгуурласан, "хєдєєгєєс татгалзах концепц"-ийн буюу уул уулын мухарт цєллєгт шахуу байгаа иргэдийг болж єгвєл нэг доор, чухамдаа, Улаанбаатар хавилцаа цуглуулж бєєгнїїлэх асуудал юм. Монголчууд бидний хувьд хєєгєєд хєєгєєд гїйцэгддэггїй "хєгжил" хэмээгчийг нєхцєлдїїлэх їїнээс єєр їндсэн бєгєєд їлдсэн арга їгїй л болов уу. Эхний ээлжинд хєдєєгийн ядуусыг хот бараадуулж хаях хэрэгтэй. Аливаа засаг тєрийн їйл ажиллагааны їндсэн чиг їїрэг бол нийгмийн  захиалгыг "далдаас" урьдчилан мэдэрч, тїїний дагуу авах арга хэмжээг хэмнэлтийн зарчмаар тєлєвлєн хэрэгжїїлж, їр дїнтэй зохион байгуулахад орших учиртай. Нийгмийн хєгжлийн тєвшин дээшлэн єндєржих тусам  засаг тєрийн зохион байгуулах чиг їїрэг тодорхой хэмжээгээр "їгїйсгэгдэж" болдгийг гадаадын хєгжсєн зарим орны жишээ харуулж байна. Манайх тийм болтол хаа ч билээ, одоохондоо тэднийг дуурайж хэрхэвч таарахгїй.

Хїн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг дагах, дэлхий нийтийн баримталж буй "хїн тєв"-тэй хєгжлийн чиг хандлагаар замнах шинэ Їндсэн хуулийнхаа даяар олноо зарласан тунхаглалыг хэрэгжїїлье гэвэл монголын тєр засаг, улс гэрийнхээ мал тєвтэй уламжлалт эдийн засгийг яаралтай єєрчлєн зохион байгуулж, нийгэм дэх нїїдэлчний анти - соёлоос эрс шийдэмгий татгалзан, эх орныхоо їйлдвэржїїлэлтийн асуудлыг эрчимтэй шийдвэрлэх ёстой. Бидэнд єєр зам алга.

Єнгєрсєн цагийн гашуун сургамжууд нь єнийн тїїхийг "гэгээрїїлэх їїрэгтэй" -г эртний мэргэдїїд тэмдэглэсэн нь бий. Энэ бол улс їндэстэн бїрийг, туулж єнгєрїїлсэн зам мєрєє шїїмжлэлтэйгээр авч їзэж бай гэсэн хэрэг болов уу. Тїїхийг, гагц эдийн засгийн їїднээс тайлбарлах нь зарим талаар чамлалттай байж болох авч, "улс нийгмийн эдийн засгийн эрт ба эдїгээгийн байдал тєрх хэв маяг нь тухайн орны тїїх єнєєдєр хийгээд хойшдоо, ялангуяа холын ирээдїйдээ ямар байхыг тодорхойлогч їндсэн гол хїчин зїйл мєн" гэсэн аугаа гайхамшигт хирнээ, энгїй их энгийн санааг эдийн засгийн онолын сэтгэлгээний сонгодог бивангардууд онож айлдсан байдаг нь хэн хїнд нэгийг хэлж, хоёрыг сануулна бус уу.

Эцэст нь хэлэхэд, эх тїїх маань бидэнд ингэж эс бусыг хїїрнэн єгїїлэхдээ, эдїгээг хїртэл бусдыг їлгэрлэн хєгжиж ирсэн тэргїїний улс їндэстнїїдийн амьдрах арга ухааны баялаг туршлагаас суралцаж, эртний уламжлалт эдийн засгийн хэв маягаа эрс шийдэмгий халах - солихыг хамгаас чухалчлан захиж байнга давтан сануулж байдгийг Бодончар мунхагийн їр садбид нар бодох ухаарах цаг болжээ.



© Uraldaand irsen bu'teeliig tu'und oroltsogchod bolon zohion baiguulagchidiin
zo'vshoorolguigeer hevlen niitleh, tu'geehiig horiglono.


.
. .